АНХААР! ДУУРАЙМАЛ ЦАГ!

АНХААР! ДУУРАЙМАЛ ЦАГ!

Дэлхий даяар худалдаалагдаж буй хуурамч цагны тоо хэр хэмжээнээсээ хэтэрч, хохирогч болж байгаа цагны компаниудын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Оюуны өмчийн эрхийг зөрчиж буй энэхүү гэмт хэрэг нь цагчид болон энэ салбартай холбоотой ажлын байр, байгаль орчин, тэр тусмаа хэрэглэгчдийн эрүүл мэндэд их хэмжээний хохирол үзүүлсээр хэдэн арван жил болж байна. Энэхүү бохир бизнесийн гүйлгээний жилийн эргэлт нь ойролцоогоор 400 тэр бум ам. долларт хүрсэн бөгөөд ашиг нь эргээд ихэнх тохиолдолд хар тамхи, мурийтай тоглоом, биеэ үнэлэгчид, мөнгө хүүлэх, хүний наймаанд зорцуулагдаж байгааг ажиглагчид олж тогтоожээ.

Энэхүү үзэгдлийг зөвхөн хэрэглэгч бид нар л таслан зогсоох боломжтой юм. Эрэлт хэрэгцээ байхгүй бол энэ дуураймал цагны наймаад ямар ч ирээдүйгүй болно гэсэн үг.

Щвейцарийн Цагны Холбооноос/ЩЦХ/ гаргасан судалгаагаар Щвейцарийн цагны үйлдвэрүүд жилд ойролцоогоор 30 сая оригинал цагийг үйлдвэрлэдэг байна. Гэтэл жил бүр 10 сая орчим цагийг дуураймлаар үйлдвэрлэж Щвейцарь брэндийн нэрээр зардаг байна.

Тиймээс та бүхэн Щвейцарь цаг худалдаж авахдаа, цагны серийн дугаар, баглаа сав, түүнчлэн, дэлгүүрээс нь тухайн цагны гарал үүслийн гэрчилгээ, хамтран ажиллах гэрээ зэргийг нь асууж лавлах нь зүйтэй. Мөн та борлуулагч компаний нэрийг тус брэндийн цагны үйлдвэрийн интернэт хуудас дээрээс албан ёсны борлуулагчын жагсаалтанд байгааг шалгаж тухайн цагны дуураймал эсэхийг мэдэх боломжтой.

Та хүсвэл манай дэлгүүр дээр байрлах мэргэжлийн цагчдаас цагны дуураймал эсэхийг хэрхэн таних талаар зөвөлгөө авч болно.

Хариулт үлдээх

Close Menu
×
×

Cart