КЛУД БЭРНАРИЙН ТҮҮХ

КЛУД БЭРНАРИЙН ТҮҮХ

1540 онд анх нээгдсэн энэхүү брэндийн цагийг манай компани албан ёсоор борлуулан элэг нэгт Монголчууд та бүхэндээ хүргэж байгаадаа бид баяртай байна. Ингээд та бүхэндээ энэхүү брэндийн талаарх товч танилцуулгыг хүргэе.

XVI-р зууны дундуур алдарт философич Жон Калвин Щвейцарийн Женев хотноо ирж суурьшжээ. Тухайн үед бугуйвч, алт мөнгөн эдлэл зэрэг нь Кристийн шашны үзэлд нийцэхгүй байсан тул тэрээр эдгээр хэрэгслийг эвдэж өөр ямар нэг амьдралд хэрэгтэй зүйл болгон хувиргах даалгавар өгчээ.
Тэр үед амьдарч байсан ур чадвартай гар урчууд, дархчуудад энэ нь өөрсдийнхөө авъяас чадварыг үзүүлэх маш сайхан боломж болсон юм. Ингээд хэсэг гар урчид Женевээс хойд зүгт байрлах Европийн алдарт уулсын нуруу Журагийн хөндийд ирэн суурьшжээ. Чухам энэ л хөндийнүүдээс Щвейцарийн алдартай брэндийн цагнууд төрж гарсан гэдэг.

Ийнхүү нүүдэллэсэн гар урчуудын нэг нь Клуд Бэрнар байлаа. Тэрээр Щвейцарь Францын хилтэй ойрхон байрлах бараг л үлгэрийн мэт бяцхан хөндийг сонгон сууршив. 1540 онд өөрийн төрсөн хот Женевийг бэлгэдэж ” Ле Женевэз” /орч. Женевчууд/ нэрийн доор хэсэг мэргэжил нэгт нөхдийн хамт анхны цагны сэлбэгүүдээ урлаж эхэлсэн байна.

Клуд Бэрнар нь эхэндээ бусдын л адил өөрийгөө болон гэр бүлээ тэжээх зорилгоор ажиллаж эхэлжээ. Гэвч өндөр уулын хөндийд өвөл цаг ирж, тариалангын талбай цасаар хучигдсан өвлийн урт өдрүүд гар урчууд маань гэртээ олон цагийг өнгөрөөхөөс өөр аргагүй болдог байв. Чухам энэ л өдрүүдэд тэрээр цагны эд ангиуд дээрээ олон цагийг өнгөрөөж тэднийгээ улам бүр боловронгуй болгосон нь өнөөгийн өндөр чанартай Клуд Бэрнардын брэндийн цагнуудын эхлэлийг тавьжээ.

16 дугаар зууны дундуур ажиллаж амьдарч, анхны цагны эд ангиудаа зохиож байсан энэхүү байшин нь өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн бөгөөд одоогоор музей болон хувирчээ.
Щвейцарийн цагийг үүсгэн байгуулагчийн нэг Клуд Бэрнар нь 450 гаран жилийн түүхтэй цагны байгууллагын даргаар ажиллаж байсан бөгөөд Жура дахь Лэ Женевэз брэнд нь Умард Щвейцарьт дахь цагны үйлдвэрийн өлгий гэсэн өргөмжлөлийг авсан байна. Өнөөдөр мэргэжлийн цагчид, цагны зохион бүтээгчид энэхүү брэндийн нэрийг өндөрт өргөн Щвейцарийн стандартанд нийцсэн өндөр чанартай цагнуудыг үйлдвэрлэсээр байна.

Клуд Бэрнар компани нь хэдэн зуун жилийн уламжлалаа хадгалан бүх цагаа нэг бүрчлэн гараар угсарч хэрэглэгч таны гарт хүргэсээр байгаа билээ.

Хариулт үлдээх

Close Menu
×
×

Cart