Цагны түүхээс (1 хэсэг)

Цагны түүхээс (1 хэсэг)

Швейцарь цагны үйлдвэрүүд нь сүүлийн 4 зууны турш өвлөгдөж ирсэн уламжлал, туршлага, мэдлэг, технологийн хөгжил дэвшилт, шинэчлэлийнхээ ачаар дэлхийн зах зээлийг тэргүүлсээр иржээ. Энэ урт хугацаанд тохиолдсон олон хямрал нугачаанд үл сөхрөн, технологийн, нийгмийн тэр ч байтугай эдийн засгийн өөрчлөлтүүдийг даван гарснаар цагны салбар нь улам бүр хүчээ авч урлагын хэмжээнд хүртлээ хөгжснийг та бүхэн мэдэх билээ.

Швейцари цагны үйлдвэрүүд шинэчлэлээр тэргүүлж, улмаар олон анхдагчийн нэг болж чадсан байна. Хамгийн анхны бугуйн цаг, хамгийн анхны кварц цаг, анхны усны хамааглалттай бугуйн цаг, дэлхийн хамгийн нимгэн бугуйн цаг, дэлхийн хамгийн жижиг бугуйн цаг, дэлхийн хамгийн үнэтэй цаг гэх мэт олон анхдагч бүтээлээд Швейцарийн цагчдын ур авьяасаар зохион бүтээгджээ.

16 дугаар зууны дундуур, Швейцарь цагны урлал анх Женевт хотод үүссэн байна. 1954 онд тухайн үед Женевт нэр хүндээ авч байсан Шинэчлэгч Философич Жон Калвин гоёл чимэглэл зүүхийг хориглосон хууль гаргаснаар, шинэ санаа хайж байсан гар урчуудад цаг бүтээх шинэ санааг өгчээ. 16 зууны төгсгөлд, Женев хот цагны чанараараа дэлхийн өнцөг булан бүрт нэр алдраа дуурсган, 1601 онд дэлхийн хамгийн анхны цагны мэргэжлийн холбоог Женевт байгуулсан байна. Хожим хэт олон цагчдаас болж, хэсэг цагчид Жура уулсын хөндий үрүү нүүдэллэж эхэлжээ.

Цаг бүтээх урлалыг үйлдвэрлэлийн хэмжээнд авчирч хамгийн анхны жижиг атольерийг нээх санааг Женевийн цагчин Даниел Жонричард (1665-1741) олжээ. Ингэснээр 1790 ээд онд зөвхөн Женев хот 60000 гаран цагийг экспортонд гаргасан байна.

 

Хариулт үлдээх

Close Menu
×
×

Cart