Цагны түүх (2р хэсэг)

Цагны түүх (2р хэсэг)


Чухам энэ мөчөөс эхлэн цагны шинэчлэл, дэвшилтүүд хэдэн зууны турш шил шилээ даган гарч эхэлсэн байна. Тухайлбал, 1770 онд Абрахам-Луис Перреле автомат цагны өвөг дээдэс болох хамгийн анхны байнгын хөдөлгөөнт нэртэй “Сэгсэрдэг цагыг” бүтээжээ. Тэгвэл, 1816 онд Луис Муанэ жил гаран уйгагүй ажилсны үр үнд анхны кронограф цагийг зохиосон байна. Мөн Patek Philippe ийг үндэслэгчдийн нэг Адриян Филипп хамгийн анхны баадуутай цагийг 1842 онд зохион бүтээсэн маш том нээлт болсон байна.

20р зууны эхээр Фредерик Инголд, Жорж Лэшу зэрэг нэртэй цагчид цаг үйлдвэрлэлтийг механикжуулах шийдлийг анх санаачилжээ. Ийнхүү үйлдвэрлэлтийн тоог нэмж, цагны эд ангийг хооронд сольж болохоор стандартжуулснаар, Швейцарийн цагчид дэлхийд тэргүүлэгч болох анхны он жилүүдээ эхэлсэн байна.

Дэлхийн 1р дайны төгсгөлд хамгийн анхны бугуйн цагийг бүтээсэн бол 1926 онд Швейцарийн Гранж хотод хамгийн анхны бугуйн автомат цагийг, 1952 онд анхны электрон цагнуудыг зохион бүтээсэн байна. Алдарт Бэта 21нэртэй хамгийн анхны бугуйн кварц цагийг Швейцарийн Нөйшатэль хотын Электрон цагны төв 1961 онд гаргажээ.

Үүнээс хойш маш олон төрлийн цагнууд ар араасаа цувран гарч дэлхийд нэр алдар нь цуурайтсаар байна.

Ингээд та бүхэндээ дэлхийн цагны он цагийн товчилборын хэсгээс сонирхолтой мэдээллүүдийг танилцуулж байна.

• 1657 он – Саломон Костер анхны ханын унжлагатай цагийг зохион бүтээжээ.
• 1675 он
– пүржинийг анх удаа тохиргоонд хэрэглэж эхэлжээ.
– Изаак Тюрэ анхны амьсгалтай цагийг бүтээв.
– Анхны цаг минут заасан хоёр зүүтэй цаг
– Даниел Кюарэ одоо хэрэглэж буй цагны нүүрийг бүтээжээ.
• 1680 он – Томас Томпион, Жорж Грахам, Жон Харисон нар английн хамгийн анхны цагчид болж, ангилийн цагны түүхийг нээв.
• 1735 он – Жон Харисон анхны далайчдад зориулсан уртраг хэмждэг хронометртэй цаг Н1 цагийг зохиов.
• 1973 он – анхны цагны атольег Журад Даниель Жонричард нээжээ.
• 1977 он – Швейцарь цагчин Абрахам Луис Перреле анхны автомат сэгсэрдэг цагийг зохион бүтээв.
• 1842 он – Анхны баадуутай цагийг Адриян Филипп зохиов.
• 1850 он – анхны цагны аж үйлдвэр Waltham Watch Company АНУ-д нээгдлээ.
• 1867 он – Жорж Фрэдэрик Роскоф анхны ядуучуудын цагийг зохион бүтээсэн байна. Энэхүү цаг нь 57 хон эд ангинаас бүтнэ. Энгийн цагнууд доод тал нь 200 буюу түүнээс дээш эд ангитай.
• 1876 он – цагны эрэг үйлдвэрлэх бүрэг автоматжуулсан машиныг Waltham Watch Company танилцуулав.
• 1876 -1877 он – Longines маркийн техник хариуцсан захирал байсан Жак Давид АНУ дахь Waltham Watch Company-аар зочилсон тэмдэглэлдээ « Эрхэм хүндэт Швейцарь цагчид минь – Сэрэх цаг нэгэнт болсон байна » гэж бичжээ.
• 1888 онд Cartier анхны чулуун шигтгээтэй цагийг эмэгтэйчүүдэд зориулан бүтээлээ. Швейцарьчууд 1875 онд чулуун шигтгээтэй анхны цагийг бүтээсэн гэх мэдээлэл бас байдаг.
• 1900 он – Omega анхны брэнд цагнуудыг үйлдвэрлэж эхлэв.
• 1927 он – Rolex анхны усны хамгаалалттай цаг Oyster-ийг зохиолоо.
• 1932 он – Omega анхны учны хамгаалалттай цагаа 135м ийн гүнд туршиж үзэв.
• 1952 он – Анхны бугуйн электрон цаг
• 1953 он – Швейцарийн Blancpain шумбагчдад зориулсан анхны цаг Fifty Fanthoms-ийг бүтээв.
• 1967 он – Анхны бугуйн кварц цагийг Швейцарьт зохиолоо.
• 1969 он –
– Анхны кварц цаг худалдаанд гарлаа – Seiko 35 SQ
– Анхны LED (Hamilton) цаг худалдаанд гарав.
– Longines анхны LСD дэлгэцтэй цагийг үйлдвэрлэв.
– Анхны сансарт ниссэн цаг: Omega Speedmaster
– Zenith 10 гаран жил ажилсны эцэст анхны автомат баадуутай крононраф El Primero цагаа бүтээлээ. Энэ цагны амьсгал нь цагт 36000 удаа савладаг ажээ.
• 1971 он – Tissot анхны амьсгалтай пластик цагаа үйлдвэрлэв.
• 1972 он – Omega анхны Далайн кронометр цагаа бүтээлээ. Энэ нь хамгийн анхны бас цор ганц –Далайн кронометр – бүртгэлтэй цаг юм.
• 1975 он – Анхны LСD кварц цаг
• 1978 он – Дэлхийн хамгийн хавтгай цаг Delirium-ийг Швейцарийн ЕТА цагны үйлдвэрт бүтээв.
• 1981 он – Анхны баттерэйгүй кварц цаг
• 1983 он – Эрнст Томкэ ЕТА-д ажилдаг нөхдийн хамт Swatch компаныг байгуулав.
• 1990 он – Анхны богино долгионы электрон цаг. Энэ нь хэдэн цаг болж байгааг зогсолтгүй мэдээлдэг радионы догионд холбогддог байна.

Хариулт үлдээх

Close Menu
×
×

Cart