ЦАГНЫ ХӨДӨЛГҮҮР

ЦАГНЫ ХӨДӨЛГҮҮР

Швейцарь улсад үйлдвэрлэдэг 4 цаг тутмын 3 нь кварц, 1 нь механик цаг байдаг. Механик цаг хэдийгээр цөөхөн тоогоор үйлдвэрлэгддэгч, цаг борлуултын нийт орлогын 75%ийг эзэлдэг байна.

КВАРЦ ЦАГ

Цахилгаан дамжуулагч эд анги нь кварц цагны хамгийн гол зүрх нь юм. Батерейнаас ирж буй цахилгаан нь кварц чичэргээний маш өндөр нарийвчлалттай долгионы (32 kHz) ачаар цагны хэсэгт очиж зүүг хөдөлгөж байдаг. Долгионы хэмнэлт нэг жил тутамд 1 минутаар, өдөр тутам 1-ээс бага секундээр хэмнэлээ алдаж байдаг байна.

Зөвхөн зүүтэй кварц цагнуудад механик хөдөлгөөн дамжуулагчийн тусламжтайгаар ажилдаг. Энэхүү хөдөлгөөн дамжуулагч хэсэг байхгүй бол, кварц цагны зүүг электрон дэлгэцээр орлуулна.

МЕХАНИК ЦАГ

Энгийн дундаж механик цаг ойролцоогоор 130 орчим эд ангиас бүрддэг. Энэхүү эд ангиудыг дотор нь энерги дамжуулагч, тохиргооны хэсэг, цагны нүүр гэсэн үндсэн гурван хэсэгт ангилна. Олон төрлийн мэдээлэл дамжуулагддаг байх тусам тухайн цагны эд ангиудын тэр хэмжээгээрээ нэмэгдэж байдаг байна.

Баадуу суларах тусам түүнээс гарч буй энерги нь цагны дугуйнуудыг хөдөлгөж цагны зүүг эргүүлдэг бол, цагны амьсгал хэмнэлийг тохируулж өгдөг. Нэгэнт суларсан баадууг автомат буюу гар аргаар түлхүүрийн тусламжтайгаар эргүүлэн хурааж цагийг ажиллуулна.

АВТОМАТ ЦАГ

Швейцарь цагчид механик цагийг кварц цагтай уяалдуулан энэхүү автомат хөдөлгүүртэй цагийг зохион бүтээсэн байна. Өөрөөр хэлбэл автомат цаг нь механик цаг шиг баадууны системээр энерги авч, кварц цагны хөдөлгүүрээр ажилдаг.

Автомат цэнэглэгч механизм нь цагны баадууг чангална. Баадуу суларахдаа механик энергийг цахилгаан энерги болгон хувиргадаг бяцхан генератарыг ажиллуулж цагийг явуулдаг байна. Энэхүү энерги нь хязгаартай бөгөөд, дахин энерги авахын тулд цагийг хөдөлгөх буюу сэгсэрч автомат цэнэглэгч механизмыг ажиллуулах шаардлагатай.

 

Хариулт үлдээх

Close Menu
×
×

Cart