2 ЖИЛИЙН БАТАЛГАА

2 ЖИЛИЙН БАТАЛГАА

2 жилийн баталгаа, гэнэ үү Тэр нь тэгээд яаг яана гэсэн үг вэ?? 300 гаран мянгаар цаг авчихдаг, гэтэл иймээ тиймээ болвол яанаa! За байз яадаг юм билээ…?!

Магадгүй та бүхэн энэхүү асуултуудыг өөрөөсөө асууж цаг худалдаж авах эсэхдээ эргэлзэж байвал үүнийг уншаарай!
Клуд Бэрнар брэндийн цагийг зөвхөн хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны борлуулагч тухайн улсдаа борлуулах эрхтэй. Энэ нь манай цагнууд жинхэнэ Щвейцарьд үйлдвэрлэгдсэн, оригинал цаг гэдгийг батлах болно.

Манай цаг туc бүрийг гараар угсарч хийсэн тул, ямар нэг асуудал гарах нь маш ховор тохиолдол. Харин энэ тохиолдолд

  1. Та манай үйлчлүүлэгч болж цаг худалдан авснаар, баталгааны гэрчилгээг хүлээн авна.
  2. Энэхүү гэрчилгээн дээр таны цагны серийн дугаарыг бичиж тамга дарж өгнө.
  3. Баталгаа нь худалдаж авсан өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд хүчинтэй.
  4. Хэрэв цаг авсны дараа таны хэрэглээнээс бус, үйлдвэрлэлттэй холбоотой гэмтэл гарвал та энэхүү баталгааны бичигтэй хамт бидэн дээр ирнэ.
  5. Үйлдвэрлэлттэй холбоотой гэмтлийг манай дэлгүүр дээрх мэргэжлийн цагчид оншилно.
  6. Хэрэв солих сэлбэг нь байвал энэхүй үйлчилгээг манай цагчид газар дээр нь хийж өгнө.
  7. Хэрэв сэлбэг нь манай салбар дээр байхгүй бол бид Щвейцарь дахь төвтэй холбогдож шаардлагатай сэлбэгийг захиална.
  8. Захиалсан сэлбэгээ шуудангаар хүлээж авсны дараа бид таньд үнэгүй суулгаж өгнө.
  9. Харин гадаадад явж байхад таны цаганд тань ямар нэг гэмтэл гарвал та Клуд Бэрнарын албан ёсны борлуулагч байгаа дэлхийн аль улсын салбарт очиж баталгааны бичигээ үзүүлнэ үү. Аль улсад, ямар борлуулагч байгааг олж мэдэхийн тулд та доорх хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. http://claudebernard.ch/store-locator

Үүнийг уншаад та манай үйлчлүүлэгч болохоор шийдсэн бол яараарай!

Бид нээлтийн хямдралийг тохиолдуулан 8 сарын 24 нийг дуустал бүх цагандаа 30 хувийн хямдрал зарласан байгаа шүү.

Хариулт үлдээх

Close Menu
×
×

Cart