ШВЕЙЦАРЬ ЦАГНЫ ЭКСПОРТ 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ

ШВЕЙЦАРЬ ЦАГНЫ ЭКСПОРТ 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ

Дэлхий даянд өрнөж буй эдийн засгийн хямрал, аюулгүй байдал, улс төрийн чиг хандлага, нийгмийн өөрчлөлтүүдэд хүндээр өртсөн Швейцарийн цагны үйлдвэрлэл энэ оны эцсээр тогтворжих ёстой хэмээн шинжээчид үзэж байсан нь саяхан. Гэвч энэ оны эхний хагас гарсан үзүүлэлтээр, тус улсын цагны салбар төлөвлөснөөс эрт эдийн засгийн тогтвортой байдлаа эргүүлэн авсан байна.

2017 оны эхний 6 сарын байдлаар, Швейцарь улс нийт 9,5 тэрбум франкын цагийг экспортонд гаргажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад +0.1% аар өссөн байна. Хятад болон Их Британьд экспортолсон цагны тоо энэхүү үзүүлтэнд ихээр нөлөөлснийг судлаачид онцгойлжээ. Ингэснээр Швейцарийн цагны салбар 2017 оны эхний хагаст баталсан төлөвлөгөөгөө +0.3% иар давуулан биелүүлжээ.

Хэдийгээр энэ нь нааштай мэдээ боловч, экспортын ихэнх хувийг эзэлдэг АНУ болон зарим Европ, Азийн томоохон зах зээлүүдийн худалдан авалтын дүн буурсаар байна.

Энэ үзүүлэлтийг цагны хувьд авч үзвэл, Швейцарь улс энэ оны эхний хагаст нийтдээ 11,6 сая цаг болон цагны хэрэгслийг гадаад зах зээл дээр экспортонд гаргасан байна. Нарийвчлан үзвэл, механик цагны борлуулалт 0.2% иар өссөн бол, кварц цагны борлуулалт 4,5% иар буурчээ.

200 Швейцарь франкнаас доош үнэтэй цагны гадаад борлуултын тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 11,2% иар буурсан бол 200-500 франкын үнэтэй цагнуудын тоо 3,0% иар өссөн байна. Цагны материалын хувьд энэхүү тоог авч үзвэл, алт болон ган гэртэй цагнуудын тоо ижил хэмжээнд борлуулагджээ.

Эдийн засгийн энэхүү тогтвортой байдлыг хангахад Европоос Их Британи(+16,3%), Итали (+0.4%), Испани (+0.8%), Австари (+4.8%), Азиас Гонконг (+0.5%), Хятад (+21.7%), зэрэг улсууд гол хувь нэмрээ оруулсан байна. Гэвч зарим улс орнуудын (Герман (-6,1%), Франц (-4.2%), Япон (-9.8%), Арабын Нэгдсэн Улс -11,3%), Тайвань (-19,2%), АНУ (-5,9%) захиалга огцом буурч байгаа нь хоёрдугаар хагасын төлөвлөгөөнд муугаар нөлөөлж болзошгүй гэж таамаглагчид үзжээ.

Эх сурвалж: Швейцарийн Цаг Үйлдвэрлэгчдийн Холбоо

Хариулт үлдээх

Close Menu
×
×

Cart