БУГУЙН КВАРЦ ЦАГ 50 НАСНЫ ОЙГОО ТЭМДЭГЛЭЛЭЭ.

БУГУЙН КВАРЦ ЦАГ 50 НАСНЫ ОЙГОО ТЭМДЭГЛЭЛЭЭ.

9 сарын 5, Нейшатель хот, Швейцарь улс

50 жилийн өмнө энэ өдөр, Швейцарийн Электрон Цагны Төв лабораторит анхны электрон буюу кварц цаг “төржээ”. Цагны үйлдвэрт гаргасан энхүү том нээлт нь Швейцарь улсыг тус салбарт түргүүлэгч болгоод зогсохгүй бичил электроникийн ертөнцөд үнэмлэхүй дэвшилтийг авчирсан нь онцлон тэмдэглэхгүй байхын аргагүй. Энэ тэмдэглэлт өдрийн ойн баярыг тохиолдуулан Швейцарийн Электрон Микротехнологийн Төв өлгий нутаг Нейшатель хотод хэвлэлийн бага хурал зохион байгуулав.

1967 онд Швейцарийн Хронометрийн Нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг цагны уралдаанд анхны кварц хөдөлгүүртэй электрон бугуйн цагийг “Бета 1”, Бета 2” нэрээр Нейшателийн нэгэн компани бүртгүүлж байжээ. Бүртгэлээс хойш хэдхэн сарын дараа эдгээр цагнууд мэргэжилтнүүдийн сонирхлыг татаж, хэвлэл мэдээллүүдийн нүүрэнд нийтлэлүүд гарч эхэлсэн байна. Шинэчлэл, өвөрмөц байдлаараа эдгээр кварц цагнууд уралдааны эхний 10 байрыг эзэлж, Сейко компаний ижил төрлийн электрон хөдөлгүүртэй цагнууд тусгай байрыг авч байсан нь архивт тэмдэглэн үлджээ.

Ухаалаг утсанд дассан өнөөгийн бид тухайн үед гарч байсан энэхүү технологийн ач холбогдлыг, уг кварц хөдөлгүүрийг зохиосон эрдэмтэд, инженерүүдийн хүчин зүтгэлийг зохистойгоор дүгнэхэд бэрх байх. Тухайн үед зах зээл дээр байсан электрон цагнууд бугуйн цагны хэмжээтэй нарийвчлалгүй, бас маш их хэмжээний энерги зарцуулдаг байжээ. Ийнхүү нарийвчлал, электрон бичил хэсэг болон бага хэмжээний энерги зарцуулалах системыг нэгэн биед цогцлуулан та бидний сайн мэдэх өнөөгийн кварц цагийг анх зохион бүтээж байжээ.

Та бүхэн Швейцарьт үйлдвэрлэсэн Claude Bernard, West End Watches кварц цагнуудыг Sky, MaxMall худалдааны төвүүдэд байрлах манай дэлгүүрээс худалдан аваарай.

Хариулт үлдээх

Close Menu
×
×

Cart